Бридж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигаар ахлуулсан ажлын хэсгийн Япон улсад хийсэн томилолтын тухай

                Бридж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг, ажлын хэсгийн хамт 2015 оны босгон дээр Япон улсад айлчлан харилцагч түншүүдтэйгээ уулзлаа.Энэ нь Ц.Сэдванчиг Бридж ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авснаас хойш хийж буй Япон улс дахь анхны томилолт байв. Иймд урт хугацаанд хамтран ажиллаж буй харилцагч түншүүдтэйгээ танилцах уулзалт хийж, шинээр хамтран ажиллаж буй байгууллагуудтай уулзан иж бүрэн түншлэлийг угтсан хамтын ажиллагааг эхлүүллээ. Мөн Бридж групп Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө үед хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, үнийг уян хатан байлгах бодлогоо танилцуулж харилцагч түншүүдтэйгээ мэдээлэл солилцов.

                Мөн ажлын хэсэг нь Бридж ХХК-ийн Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх үйлчилгээгээр Япон улсыг зорьж, дадлагаа амжилттай эзэмшиж буй залуустай биечлэн уулзаж, тэдний амьдрал байдалтай нь танилцжээ. Бридж ХХК нь 2000 оноос эхлэн Монгол улсын “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу НХХЯ-ны тусгай зөвшөөрлийн хурээнд Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагааг явуулж байна. 2003 оноос урт хугацааны дадлагажигч, 2010 оноос эмэгтэй дадлагажигчдыг Япон улсад илгээж эхэлсэн ба өнөөг хүртэл электроник, токарь, гагнуур, ХАА, мужаан, барилга зэрэг чиглэлээр нийт 170 гаруй ур чадварын дадлагажигчийг илгээгээд байна. Ур чадварын дадлага эзэмшиж ирсэн залуусыг дэмжин ажлын байраар хангах бодлого барьж ажилладагаараа тус компани нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас давуу талтай юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1998 оноос эхлэн хамтран ажиллаж буй Bridgestone корпорацийн OTR баг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Suzuki Motor корпорацийн Автомашин хариуцсан маркетингийн баг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шизүока муж, Хамамацү хот дахь Suzuki автомашины шоурүүм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шизүока муж, Хамамацү хот дахь Suzuki засвар үйлчилгээний төв

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Minophagen Pharmaceutical компанийн Эм борлуулалтын баг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Cokey компанийн Гадаад харилцааны баг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ур чадварын дадлагажигч нар

 

 

2015он 1сарын 10ны өдөр

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.