Монгол хүү Г. Ганбаяр “Сузуки цом”-оос хүрэл медаль хүртлээ. (2017.06.05)

Монголын шилдэг залуу хөлбөмбөгчин Г.Ганбаяр дэлхийн хэмжээний тэмцээн болох 'Сузуки цом'-ын хүрэл медалийг Пушкашийн академийн багийнхаа хамтаар хүртлээ. Г.Ганбаяр тоглолтын сүүлийн минутад сэлгээгээр орж, торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэх мөчид багийнхаа гурав дахь гоолыг оруулан, гайхалтай амжилт бүтээв.
Үндсэн цаг: Пушкаш академи 1:1 Спортинг 
Торгуулийн цохилт: Пушкаш академи 7:6 Спортинг
Ийнхүү жилийн өмнө Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорьсон дөрвөн хүүхдийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй тэмцээнд оролцож, “Байерн Мюнхэн”, “Спортинг”-ийн залуусыг хожив. Бүр медөлийн төлөө торгуулийн цохилтоор гоол оруулж, багтаа ялалт авчирлаа. Монголчууд мэргэжлийн хөлбөмбөгөөр амжилт гаргаж, цаашлаад Европт тоглож чадна гэдгээ тэрбээр харуулж чадлаа.
Сонирхуулахад, 2016 оны есдүгээр сард Пушкашийн академид Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарын дөрвөн шилдэг хүүхэд суралцахаар хилийн дээс алхсан нь Монголын хөлбөмбөгчид хамгийн удаан хугацаагаар суралцах болсон тохиолдол байсан юм. Нийт хөлбөмбөг сонирхогчидынхоо өмнөөс Г.Ганбаяртаа баяр хүргэе.
Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.