Шинэ Сүзүки ЖИМНИ автомашины Азийн зах зээл дэх анхны нээлт Монгол Улсад боллоо

Бридж корпораци нь Япон улсын Сүзүки мотор корпорацийн Сүзүки брэндийн автомашины албан ёсны дистрибьютерээр 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Сүзүки Жимни “Бөт бөхийн оргил, Бодит хэмнэлтийн гайхамшиг”, “Бартаат замын баатар, бодит хэмнэлтийн гайхамшиг”   гэсэн уриагаар Монголын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн тусмаа ухаалаг хэрэглэгчдийн найдвартай хүлэг болсон. 100 гаруй жилийн түүхтэй  Япон улсын Сүзүки мотор корпорацид үйлдвэрлэгддэг Сүзүки  Жимни хэмээх уг автомашин нь үйлдвэрлэгдэж эхэлснээсээ хойш хагас зуун жилийг ардаа орхижээ. Тус авто машины   4-р үеийн шинэ загварыг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Сүзүки Жимни нь 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож,  Геннисийн номонд бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн Жимни нь үнийн хувьд том оврын тансаг автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, (цас, шавар, ус, хад чулуу зэрэг) бартаат замыг туулах чадвар, шатахуун зарцуулалт, бат бөхийн тухайд хамгийн өндөр өрсөлдөх чадварын үзүүлэлттэй машин юм.

Сүзүки Жимни шинэ загварын онцлог нь дэлхийд даяаршиж байгаа хэрэггүй зүйлд зардал гаргахгүй, стресс, багатай, “минимал” буюу ухаалаг амьдралын хэв маягт яв цав нийцсэн. Олон улсын хэмжээнд байгаль орчинд ээлтэй машинаар тодорсон байна.

Шинэ загвар нь өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү тохилог, аюулгүй байдлыг сайжруулсан, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн, хот хөдөөгийн хосолмол хэрэглээнд илүү нийцтэй болжээ. Эдгээр үзүүлэлтээрээ Сүзүки Жимни автомашин нь автомашины ертөнцөд хувьсал авчирсан байна.

Түүнчлэн уг шинэ загвар нь Япон улсад төдийгүй дэлхий дахины автомашины зах зээл дээр маш өндөр эрэлтийг үүсгэж, борлуулалтаараа тэсрэлт гаргасан, хит автомашин болоод байна.  

Бридж корпорацийн хамт олон дэлхий нийтийн “минимал” буюу ухаалаг хэрэглээний шинэ чиг хандлагад бүрэн нийцсэн Сүзүки Жимни автомашиныг Монголын зах зээлд нэвтрүүлснээр Монгол улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодьтой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Ийнхүү ухаалаг хэрэглэгч танд шинэ загварын Сүзүки Жимни авто машиныг сонгон    худалдан авахыг санал болгож байна. 

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.