Эвридэй Ферм ХХК "West Agro" салбарын нээлтээ хийлээ

“Эвридэй Интернэшнл”  компани  нь газар тариалангийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээгээр алдаршсан Япон улсын “Farmdo” компанитай хамтран Монголын хэрэглэгчдээ эх орныхоо хөрсөнд ургуулсан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор  2013 оны 03-р сард  “Эвридэй Ферм”  ХХК –ийг байгуулж гүзээлзгэнэ тариалж эхэлсэн.

Өчигдөр “Эвридэй Ферм” компани анхны ургацаа хураан авч албан ёсоор Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны Дааган Толгой дахь West Агро  салбарын нээлтээ хийлээ.

Бидний гол зорилго Монгол улсад худалдаалагдаж буй импортын гүзээлзгэнэ, хүнсний ногооноос  илүү амт чанартай, шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, олон талт хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх,  газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах  явдал юм.

Манай компани яг нэг жилийн өмнө ҮХААЯ-аас зарласан Гүзээлзгэний суулгацын төсөлд шалгаран 4800 ширхэг үрсэлгээ хүлээн авч байсан бол одоо 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж,  жилд  4тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлэхээр ажлаа эхлээд байгаа ба жил бүр 5 дугаар сараас 11 сарыг хүртэл ургац авах боломжтой юм.

Гүзээлзгэнийг 2 жилийн хугацаанд хөрс, агаарт нь дасгах ажил хийгддэг учир ирэх жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ 7 сараас гүзээлзгэнийхээ эхний дээжээ худалдаанд гаргахаар төлөвлөж байна.    

Түүнчлэн “Эвридэй Ферм” компани Япон улсын газар тариалангийн тэргүүлэх дэвшилтэт технологиор эх орондоо, экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд шинэхнээр нь хүргэхээр богино хугацаанд  томоохон бүтээн байгуулалтыг хийж, олон талын харилцаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

 

 

 

2014он 06сарын 26ны өдөр

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.