Бридж ХХК нь МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн цахилгааны лабораторийг Паско компанийн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ажиллаж байна.

   Паско компани нь 50 гаруй жилийн туршид харилцагч түншүүдээрээ дамжуулан дэлхийн 100 гаруй улс орны боловсролын яамд, сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд оюутан залууст шинжлэх ухааны хамгийн орчин үеийн шилдэг шийдлүүдийг цогцоор нь хүргэхийг зорьдог.

   Паско брэндийн бүтээгдэхүүнийг Калифорний шинжлэх ухааны шилдэг судлаач, инженерүүдийн баг зохион бүтээдэг бөгөөд бүтээгдэхүүн нь өндөр чанараараа салбартаа хэдийнэ танигдсан. Түүнчлэн Паско брэнд нь ISO 9001:2008 стандартаар баталгаажсан.

  Судалгаа, шинжилгээн дээр үндэслэсэн сургалтын арга барилыг бий болгож, оюутнуудад орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй ажиллах боломжийг бүрдүүлдгээрээ Паско брэндийн технологи нь 21 дүгээр зууны шинжлэх ухааны боловсролын хөтөлбөрийн гол цөм нь болж чадсан.

   Бридж ХХК нь 2013 онд Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчийн газар болсон бөгөөд дээрх хугацаанд Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн цахилгааны лабораторийг Паско компанийн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ажиллаж байна.

Зураг №1. МУИС-ийн ХШУИС-ийн Цахилгаан соронзонгийн лаборатори

Зураг №2 МУИС-ийн ХШУИС-ийн оюутанууд цахилгаан соронзонгийн лаборатрийн ажиллууд хийж буй

      Цаашид бид Монгол улсын бүх их дээд сургуулиуд болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль зэрэг томоохон сургуулиудтай хамтран ажиллаж хими, биологи, физикийн хичээлийн лабораториудыг Паско компанийн тоног төхөөрөмжөөр ханган ажиллах зорилтттой байна.

 

 

Утас:  11-451941 (134)
Факс: 11-458005
И-мэйл: uuganbat.ts@bridgegroup.mn
                 www.facebook.com/Pasco.scientific.Mongolia

2015он 10сарын 23ны өдөр

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.