Бридж корпораци нь “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг 11 дахь жилдээ ивээн тэтгэж, зохион байгууллаа

Бридж корпорацийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг-ын санаачлагаар эхлүүлсэн “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг 2017 оны 10-р сарын 08 өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоотой (МҮБХ) хамтран 11 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус корпорацийн нийгмийн хариуцлагын хүрээнд  хэрэгжүүлдэг олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү бөхийн барилдаан бөгөөд Монгол үндэсний их спорт бөхийн барилдааныг хөгжүүлэх, өв уламжлалаа хадгалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой ийнхүү зохион байгуулж ирсэн билээ.

“Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд Монгол бөхийн өргөөнөө чансаа өндөр 128 бөх зодоглосноос Улсын Харцага О.Хангай түрүүлж, Улсын харцага Б.Батөлзий үзүүрлэж Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын начин Э.Даш нар дөрөвт үлдлээ.

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.