Бридж корпораци сайн үйлсийн аянд нэгдлээ

     Ирж буй шинэ оноо угтан улирч буй 2017 оноо үдэх энэ зааг дээр Бридж корпорацийн залуучууд нэгдэн "Хүслийн шинэ жил " хандивын аяныг БЗД-ын 24- р хороотой хамтарч амжилттай зохион байгууллаа. Бид 24-р хорооны сонгогдсон 20 өрхийн 57 хүүхдийг баярлуулж, СХД-ийн Ид шидийн орон төсөлд хувь нэмрээ оруулж Ид шидийг бүтээгч хамт олон боллоо. Энэхүү аяныг идэвхитэй дэмжин хандив өргөсөн Бридж ХХК, Эвридэй интернэшнл ХХК, Эвридэй Ферм ХХК, НЖХ ХХК, Бридж констракшн ХХК, М&М ХХК, Таны зам ХХК, Омбол ХХК-н нийт хамт олон , удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид бүгдийн хамтарч зохион байгуулсан аян нь амжиргааны түвшин доогуур айлын бяцхан дүү нарыг баярлуулж багахан ч гэсэн баяр нэмсэнд баяртай байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Шинэ оны мэнд хүргье.

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.