Он цагийн хэлхээс

1991 Бридж ХХК анх үүсгэн байгуулагдав
1993: Говь компанийн хувьцааг худалдан авч эхлэв
1994 Монгол Шуудан Транс компанийн хувьцааг худалдан авч эхлэв
Аялал жуулчлалын Жигүүр ХХК болон барилга угсралт, үйлдвэрлэлийн Бридж Констракшн ХХК үүсгэн байгуулагдав
1995: Хүнсний сүлжээ дэлгүүр Арслантай гүүр компанийг худалдан авлаа
1997: Бридж Констракшн ХХК Улаанбаатар хот дахь Япон улсын элчин сайдын яамны барилга болон Автобус 1 компанийн засварын газрын барилгыг барьж дуусгав
1998: Сансар Бридж ХХК байгуулагдаж Сэкитэй 1 рестораныг нээв
Бридж ХХК Солонгос улсын Yusimi брэндийн аккумуляторын Монгол дахь албан ёсны борлуулагч болов
1999: Бридж ХХК Suzuki автомашины Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж эхлэв
2000: Бридж ХХК дэлхий дахинд чанараараа танигдсан Bridgestone брэндийн дугуйг Монгол улсад албан ёсоор борлуулж эхлэв
2001:

Бридж групп үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр

Бридж Констракшн ХХК группын төв оффисын барилга Бридж Плазаг барьж дуусгав

Бэлс ХХК, супермаркет байгуулагдав

2002:

Мэдээллийн технологийн сүлжээний Эн Ай Ти ХХК байгуулагдав

Жижиглэн худалдааны охин компаниудыг нэгтгэж Эвридэй Интернэшнл ХХК-ийг байгуулав

2003: Ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүний импорт болон экспортын чиглэлийн Баруун Эх ХХК-ийг байгуулав
2004: Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт болон экспортын чиглэлийн Эдвансд Хелд Интернэшнл ХХК, олон улсын болон дотоодын тээвэр зуучийн Монголиан Глобал Транс ХХК байгуулагдав
2005:

Эдвансд Хэлд Интернэшнл ХХК Япон улсын Shimadzu  корпорацитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Бридж Констракшн ХХК Монгол улсад ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн анхны барилгын компани боллоо

2007:

Хөрөнгө оруулалт, үнэт цаасны чиглэлийн Бридж Ресурс секуритис ХХК болон уул уурхайн салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлэх Монгол Зүрх Сэтгэл ХХК байгуулагдав

Тээвэр зуучийн Монголиан Глобал Транс ХХК Itochu Logistics корпорацитай хамтын ажиллагааны гэрээг үзэглэв

2009:

Сансар Бридж ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлж Сэкитэй 2 рестораныг нээв

Монгол Зүрх Сэтгэл ХХК засгийн газраас эрдсийн судалгаа хийх эрхийн лицензийг авлаа

2010: Япон улсын NIPPO корпорацитай хамтран зам, гүүрийн барилга угсралт, машин механизмын түрээсийн чиглэлийн Таны Зам компанийг байгууллаа.
2011: Бридж групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр
2012: Онлайн худалдаа, үйлчилгээний Рёома Трейдинг хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулагдав
2013:

Япон улсын FARMDO компанитай хамтран хүлэмжийн аж ахуй, тариалангийн чиглэлээр Эвридэй Ферм ХХК-ийг байгуулав

Бридж ХХК АНУ-ын Pasco scientific компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар сонгогдов

Бридж ХХК Япон улсын Topy Industries компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж эхлэв.

2014:

Бридж Групп БНХАУ-ын Металлургын Хоёрдугаар Групп Компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. 

Бридж ХХК нь “Бридж кап” Монгол –Япон улсын гольфчын анхдугаар нөхөрсөг тэмцээнийг амжилттайгаар зохион байгуулав. 

2015: Бридж констракшин ХХК нь Япон улсын явган замын хавтангийн шинэ технологийг Монгол улсад туршиж үзэх ажлыг амжилттай гүйцэтгэв.
2015:

2015 он- Япон улсын Фармдү группийн хөрөнгө оруулалтаар Нарны эрчим хүчний төслийг Эвридэй ферм ХХК хэрэгжүүлж эхлэв.

2016:

Нарны эрчим хүчний үүсгүүрээр цахилгаан үйлдвэрлэх Монгол улсын төвийн шугамд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. 

2016:

Бридж ХХК нь  Японы Фармдү групп хамтран 20МВт хүчин чадалтай 20 гаруй сая ам.долларын өртөгтэй нарны эрчим хүчний үүсгүүр бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэн,  Улсын цахилаан эрчим хүчний хэрэгцээнд нийлүүлэхээр 20 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийг Монгол Улс, Япон Улсын хооронд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2013 оны нэгдүгээр сард байгуулсан “Хамтарсан кредит олгох механизм /JCM/”-ийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

2016: Бридж группэд өөрчлөн байгуулалт хийгдэв.

 

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.