Нэкст женерэйшн хеалт ХХК

             Бридж корпорацийн салбар компани болох “Эдванс хелд интернэшнл” ХХК нь 2004 оны 7 сард үүсгэн байгуулагдан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бөгөөд 2016 оноос “Нэкст Женерэйшн Хеалт” ХХК нэрээр үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн ажиллаж эхэлж байна.

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн салбарын компани болох зорилго тавьж байгаа бөгөөд бүтээлч, шударга үйл ажиллагаа эрхэлж хэрэглэгчдийн итгэлийг олсон, тэргүүлэгч компани болж улмаар шилдэг технологид суурилсан, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангаж хэрэглэгчидийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Манай компани Япон улсын Кокей, Минофаген, Ай Эйч Эм мөн БНЭУ-ын Нупал компаниудтай эмийн худалдааны чиглэлээр хамтран ажилладаг. Кокей, Минофаген компанийн элэгний өвчнийг анагаах эм, тариаг импортлон энэ чиглэлээр дагнан ажилладаг. Манай орон цаг уур, хоол хүнс,  нийгмийн хөгжил зэрэг шалтгааны улмаас элэгний өвчлөл улам ихсэх хандлагатай болж байна. Иймд бид тус компанийн бүтээгдэхүүн болох: Стронгер Нео Минофаген-Ц тариа, Глицирон эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн, Эрүүл мэндийн яамнаас импортлох тусгай зөвшөөрөл аван зохих дүрэм журмын дагуу худалдаанд гаргаж байна. Эдгээр эмийг цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр  үйлдвэрлэдэг бөгөөд эмийн үндсэн түүхий эд нь чихэр өвсний үндэс юм.

Мөн Япон Улсын Шимадзу, Ас Вон, Америкийн нэгдсэн улсын Паско, БНХАУ-ын   Анжуэ медикал, Хеаликом медикал, Аэжеан медикал, Проб медикал зэрэг компаниудтай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан шилдэг эмнэлэг,  лаборатори, сургалтын тоног төхөөрөмжийг гэрээ байгуулан импортолж байна.

            Манай компани 2006 оны 8 сараас эхлэн эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бөгөөд бид хот хөдөөгийн 40 орчим эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.

 

Хаяг: Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг 14-р хороо “Бридж Плаза”
Утас: (976-11) 450520, 450941
Факс: (976-11) 458005
Э-шуудан: ngh@bridgegroup.mn

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.