Эвридэй Интернэшнл ХХК

Эвридэй Интернэшнл ХХК нь 1995 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж импортын худалдаагаар 16 жилийн  туршлага хуримтлуулсан, бөөний нэг төв болон жижиглэн худалдааны 6 салбар дэлгүүртэй, гадаад дотоодын олон түнш харилцагчидтай Бридж группын охин компани юм.


Компанийн үндсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний төрөл

Meiji  амттан

Эвридэй интернэшнэл ХХК нь Япон улсын Meiji брэндийн амттаны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2003 оноос хойш ажиллан 100 гаруй нэр төрлийн амттанг худалдаалж байгаа бөгөөд бид бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнэ, өргөн сонголттойгоор  хэрэглэгчиддээ нийлүүлэхийг зорьдог.

Suntory виски

Манай компани нь Япон улсын Suntory брэндийн вискиний Монгол дахь албан ёсны борлуулагчаар 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж  хэрэглэгчдийн  итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсаны зэрэгцээ одоогийн байдлаар Suntory брэндийн 5 нэрийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлэн борлуулж байна.

Yamasa цуу, хоол амтлагч

Бид 2011 оноос Япон улсын  Yamasa брэндийн цуу, хоол амтлагчийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэн одоогийн байдлаар 40 гаруй нэр төрлийн цуу хоол амтлагчийг нийлүүлж байна.

Nissin бэлэн гоймон

Япон улсын Nissin брэндийн бэлэн гоймонгийн  албан ёсны борлуулагчаар 2003 оноос хойш 11 дахь жилдээ тогтвортой ажиллаж хэрэглэгчийн итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсаны зэрэгцээ одоогийн байдлаар Nissin брэндийн 13  нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Langguth фирмийн дарс

Бид  Герман улсын  Langguth фирмийн дарсны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 1998 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд Монголын зах зээл дээр нийтдээ 10 брэндийн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Jacquot шоколад

Франц улсын Jacquot брэндийн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр нийлүүлж байгаа бөгөөд нийт 50 гаруй нэр төрлийн өндөр какаоны бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус брэнд нь премиум зэрэглэлийн сайн чанарын бүтээгдэхүүн юм.  

Belle france

Belle france  брэндийн өглөөний хоол, алимны нухаш, чихэр, жигнэмэг, сироп, ундаа, жүүс, цай, нөөшилсөн хүнс, хоол амтлагч ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа
Манай компани нь Франц улсын  Belle france  брэндийн монгол дахь албан ёсны борлуулагчаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 12 төрлийн өглөөний хоол, 4 төрлийн алимны нухаш, 4 төрлийн чихэр, 8 төрлийн органик жигнэмэг, 12 төрлийн ундааны бүтээгдэхүүн, 14 төрлийн цай 40 гаруй төрлийн нөөшөлсөн хүнс мөн 20 гаруй төрлийн ахуйн хэрэглээний барааг Франц улсаас нийлүүлэн Эвридэй сүлжээ дэлгүүр болон бусад сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Bonne Maman варень

Франц улсын Bonne Maman брэндийн варенийг өнгөрсөн жилээс эхлэн Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж  байгаа бөгөөд нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Cellier des dauphins Франц дарс

14 нэр төрлийн Cellier des dauphins брэндийн дарсыг Франц улсаас импортлон Монголын зах зээл дээр нийлүүлэн борлуулж байна. Тус брэнд нь премиум зэрэглэлийн сайн чанарын дарс  юм.

Bache  Gabrielsen коньяк

Франц улсын Bache Gabrielsen брэндийн  коньякны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2011 оноос хойш 3 дахь жилдээ ажиллаж  Франц улсаас импортлон Монголын зах зээлд нийлүүлж  байгаа бөгөөд нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь премиум зэрэглэлийн сайн чанарын коньяк  юм.

Aras чихэр

Манай компани нь Турк улсын  Aras брэндийн чихэрний албан ёсны борлуулагчаар 2011 оноос хойш 4 дэх жилдээ тогтвортой ажиллаж  хэрэглэгчийн итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсан.

Хаяг: Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
Утас: (976-11) 462906
Факс: (976-11) 461557
Э-шуудан: edi@bridgegroup.mn
Вэбсайт: www.every-day.mn
 

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.