Монгол Зүрх Сэтгэл ХХК

Манай компани геологи, байгалийн ухааны магистр болон тэргүүлэх зэрэгтэй геологичдоор ахлуулсан геологи хайгуулын бүрэлдэхүүнтэйгээр 2007 оноос эхлэн геологийн хайгуул, судалгаа, геодези кадастрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Компанийн үндсэн үйл ажиллагааны төрөл

Ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр зөвлөгөө өгөх

Орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт аливаа орд газрын талаархи судалгааны шат шатны бодит мэдээллээр хангахаас гадна геологи-хайгуулын арга, аргачлал болоод хууль эрхзүйн бүхий л төрлийн зөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр захиалагчид өгч, цаашид гүйцэтгэх ажлын төрөл, дэс дараалал, гарах үр дүнгийн талаар санал дэвшүүлнэ.

Эрдсийн хэтийн төлөвтэй талбайн судалгаа

Ашигт малтмалын ордын эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын бүхий л шатны судалгаа, шинжилгээг хийж, хүдрийн ба хүдрийн бус ашигт малтмалын ордыг ашиглахаас өмнөх буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүртэлхи хайгуул, эдийн засгийн үнэлгээ, нөөцийн тооцоолол зэргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Ордын гүйцээх хайгуулын шатанд хүдэржсэн биетийн найрлага, хэлбэржилтийн нэмэлт үнэлгээ, эдийн засгийн үр өгөөж, нөөц ба нөөцийн үнэлгээ, цаашид явуулах өндөр бүтээмжтэй ашиглалтын блокуудыг загварчлах, програмчлах ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ чиглэлээр мэргэшсэн инженер мөн туршлагатай инженерүүд ажиллаж байна.

Геологийн зураглал

Бүх төрлийн масштабын геологийн зураглалын ажлыг орчин үеийн техник технологи ашиглан, стандарт шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Геохими ба сорьцлолт

Талбайн болон уулын малталтуудын шлих, лито геохимийн болон бусад дээжлэлт, үр дүнгийн боловсруулалт хийж, элементүүдийн зүй тогтол, харилцан хамаарал зэргийг тодорхойлдог. Дээж, сорьцыг зохих стандартын дагуу гүйцэтгэхээс гадна бидэнтэй хамтран ажилладаг итгэмжлэгдсэн, нэр хүндтэй лабораториудад дээжийг зуучлан шинжлүүлэх, боловсруулах, үр дүнг тайлагнах хүртэлхи бүхий л ажлыг гүйцэтгэнэ.

Гео мэдээлэлийн сан

Орчин үеийн техник, программ хангамжийн тусламжтайгаар бүхий л төрлийн геологийн өгөгдлийг газарзүйн системд бүртгэн боловсруулалт хийж сан үүсгэнэ. Мөн захиалагчийн дурын форматаар хэвлэнэ.

Геодези кадастрын зураглал

Инженер Геодезийн бүх төрлийн хэмжилт, зураглал
Геологи уул уурхайн бүх төрлийн хэмжилт, зураглал
Геодезийн сүлжээ байгуулах
Кадастрын зураглал, Байрзүйн зураглал
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлууд:

-    Улаанбадрах-50 талбайд  1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 2013-2015

-    Говь-алтай аймгийн Бургастай боомтийн 2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөний зургийн ажил, инженер геологийн ажил 2012

Хаяг: Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
Утас: (976-11) 450520, 450941
Факс: (976-11) 458005
 

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.