Дизайн текстур ХХК

       

         Дизайн текстур ХХК нь анх 1998 онд ‘Хурдан морь’ хоршоо нэртэйгээр байгуулагдан барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын материалын худалдаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа эрхэлж байсан ба 2003 онд “Арт Инженеринг” ХХК болж өөрчлөгдөн барилгын хөгжлийн төвөөс БУ12-782/13 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч дүүрэг, хороолол, аймаг сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүрээлэн буй орчны тохижилтын барилгын иж бүрэн зураг, төслийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд хийсэн ерөнхий төлөвлөгө, барилга объектуудын ихэнх нь ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оны 09 дүгээр сард Арт инженеринг ХХК болон Бридж Корпораци хамтран Дизайн текстур ХХК –г байгуулан ажиллаж байна.

           Дизайн текстур ХХК нь 17 дахь жилдээ барилгын зураг төсөл, барилга угсралт, засал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд захиалагчийн санал хүсэлтэнд нийцүүлэн хурдан шуурхай гүйцэтгэж 2006 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан билээ.

     Тус компанид одоогын байдлаар зөвлөх үйлчилгээнд мэргэжлийн 2 архитекторч, 2 интерьер дизайнер, барилгын инженер 2, сантехник инженер 1, цахилгааны инженер 2, техникч 2 гэх мэт ажиллах боловсон хүчинтэй.

Хийж гүйцэтгэсэн ажлууд

  • ДЗОУБ-ын Хэнтий, Эрдэнэт, Булганы салбаруудын зураг төсөл, интерьер зураг төсөл, интерьер экстерьер
  • “Чингис хааны морьт хөшөө бүхий барилга”-ын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • “Саран ээж” нийгэмлэг, “Ээж музей”-н барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • “J and M технологи” ХХК-ийн 50 айлын орон сууцны барилгын  ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • ГХЯ-ны ДБҮҮАГ-ын 25 айлын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь “Аялал жуулчлалын бааз” –ын цогцолборын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Багануур дүүрэгт “Автодрем” ХХК-ийн “Худалдаа үйлчилгээний барилга” ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Мобикомын үндсэн хэрэглэгчийн төвийн интерьер, гүйцэтгэл
  • Иргэн Б.Алтанчимэгийн “Мангут” эмнэлэгийн барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер, барилгын ажлын гүйцэтгэл
  • Орхон аймаг дахь “Гэр бүлийн хөгжлийн ордон”-ийн барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер, гүйцэтгэл
  • “Петровис” ХХК-ийн хурлын заалны интерьер
  • “New Com” ХХК-ийн Eznis төвийн интерьер
  • “Голомт” банкны салбаруудын интерьер
  • “Хаан” банкны салбаруудын интерьер
  • ОБЕГ-ын 30-р ангийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл
  • “Монгол Экспресс” ХХК-ийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл
  • Ховд аймгийн Жаргалант сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл
  • ОБЕГ-ын 18-р ангийн зураг төсөл, интерьер экстерьер
  • ОБЕГ-ын Дорноговь аймгийн Замын үүд сумын аврах, гал унтраах ангийн зураг төсөл, интеоьер экстерьер
  • Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн төвийн барилга угсралын ажил
  • Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо 92-р гудамжны бичил цэцэрлэг тохижилтын ажил

 

Хаяг: Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
Утас: (976-11) 450520, 450941
Факс: (976-11) 458005
Э-шуудан: bridge@bridgegroup.mn

 

     

Баянзүрх дүүрэг 14-р хороо
Энхтайваны өргөн чөлөө BRIDGE PLAZA

Утас: (976-11) 450520, 450941, 458005
Факс: (976-11) 458005

И-мэйл хаяг: bridge@bridgegroup.mn
© 2015. All Rights Reserved.